Газрын тос нь өнгөрсөн хэдэн зууны турш дэлхийн эдийн засгийн хөгжлийг тэтгэсэн судас байсаар байна. Дэлхийн ДНБ-ны 2.5 хувь, хүн төрөлхтний анхдагч эрчим хүчний хэрэглээний гуравны нэгийг (байгалийн хийг оруулбал бараг тал хувь) газрын тос хангадаг. Газрын тос нь өндөр чанартай эрчим хүч үйлдвэрлэгч бөгөөд нүүрснээс бага бохирдол гаргадаг.

Газрын тос, байгалийн хийн дамжуулах хоолойнууд дэлхийг аалзны тор мэт сүлжсэн байдаг. АНУ дангаараа гэхэд л дэлхийгээс сар хүртэлх зайг 7-8 дахин ихэсгэсэн хэмжээний урт байгалийн хий, газрын тосны хоолойтой.

 

Далайгаар тээвэрлэдэг ачаа барааны 40 орчим хувь нь газрын тос байдаг.

2010 оны байдлаар дэлхийн нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өдөрт 82 сая баррель гэгдэж байв. Газрын тосны эрчим хүч үйлдвэрлэлийг нарны зайтай харьцуулбал унадаг дугуйгаар Formula 1 нисгэгчтэй уралдахтай зүйрлэж болно. Ирэх 100 жилд нарны зайн эрчим хүчний үйлдвэрлэл 10 жил тутамд хоёр дахин нэмэгдэж, хөгжсөн ч газрын тосыг гүйцэхгүй гэнэ.