Замын-Үүдийн гаалийн ажилчид хахууль авсан хэргээр шүүхээс ял авсан талаар бид мэдээлаж байсан билээ.

Тэгвэл тэр хэргээс иргэн Л.Гэрэлт-Одын хэргийн тусгаарласан. Тэгвэл тусгаарласан уг хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Ингэхдээ хэд хэдэн удаагийн үйлдлээр 35 сая төгрөгийн хахууль өгсөн этгээдийг 7 сая төгрөгөөр торгоод явуулсан байгаа юм.

Лувсандоржийн Гэрэлт-Од Улаанбаатар хотод төрсөн. Эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4. Тэрбээр 2015, 2016 онд хэд хэдэн удаагийн үйлдлээр бусдад 35 сая төгрөг хахуульд өгсөн байна.

Тодруулбал,

Л.Гэрэлт-Од нь Замын-Үүд дэх гаалиар дамжин орж ирж буй автомашинуудад гаалийн хяналт, шалгалтыг зохих журмын дагуу хийлгэхгүй, зөрчлийг нуун дарагдуулж, саадгүй нэвтрэх зорилгоор

  • Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Б.Цэенгийн Хаан банкин дахь 5081004946 тоот дансаар дамжуулан түүнд 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн гүйлгээгээр 100.000 төгрөг,
  • 2015 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 200.000 төгрөг,
  • 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2.200.000 төгрөг,
  • 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2 удаагийн гүйлгээгээр нийт 1.000.000 төгрөг,
  • 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 1.440.000 төгрөг,
  • 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 500.000 төгрөг,
  • 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн гүйлгээгээр 400.000 төгрөг,
  • 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг,
  • 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн гүйлгээгээр 1.000.000 төгрөг,
  • 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг,
  • 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн гүйлгээгээр 400.000 төгрөг,
  • 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн гүйлгээгээр 1.000.000 төгрөг,
  • 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн гүйлгээгээр 2.000.000 төгрөг,
  • 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн гүйлгээгээр 300.000 төгрөгийн хээл хахууль,

Мөн Замын-Үүд дэх гаалиар дамжин орж ирж буй автомашинуудад гаалийн хяналт, шалгалтыг зохих журмын дагуу хийлгэхгүй, зөрчлийг нуун дарагдуулж, саадгүй нэвтрэх зорилгоор

  • Гааль, Татварын Ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга Т.Мөнхчулуунд түүний хүү М.Эрхэсийн Хаан банкны 50038111272 тоот дансаар дамжуулан 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн гүйлгээгээр 2.000.000 төгрөг,
  • 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн гүйлгээгээр 3.500.000 төгрөг,
  • 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг,
  • 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4 удаагийн гүйлгээгээр нийт 2.500.000 төгрөг,
  • 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг,
  • 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 1.500.000 төгрөгийн хээл хахууль,

Мөн БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд дэх боомтоор импортоор оруулж ирж гаальд мэдүүлж буй 8437 УБС, 4738 ХЭҮ улсын дугаартай ачааны автомашинуудад ачсан олон нэр төрлийн бараанд гаалийн хяналт шалгалтыг зохих журмын дагуу хийлгэлгүй, тухайн бараанд төлөх татварын хэмжээг багасган төлөх, улмаар зөрчлийг илрүүлэхгүй нуун дарагдуулж, гаалийн хяналтын бүсээс саадгүй гарах зорилгоор,

  • 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Б.Цэенд 1.500.000 төгрөгийн,
  • Гааль, Татварын Ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга Т.Мөнхчулуунд 3.000.000 төгрөгийн,
  • Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэгт 2.000.000 төгрөгийн хээл хахууль тус тус өгсөн.

Өөрөөр хэлбэл хэд хэдэн удаагийн үйлдлээр бусдад 35 сая төгрөг өгсөн байгаа юм. Түүний энэ үйлдлийг анхан шатны шүүхээс гэм буруутай гэж үзсэн. Улмаар Л.Гэрэлт-Одыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 /гурван/ жил хорих ял оноосон.

Харин бусдад хахууль өгсөн Л.Гэрэлт-Од ял хүнд байна хэмээн давж заалдах шатны шүүхэд хандсан байгаа юм. Улмаар хорих ялаа торгууль болгож өөрчлүүлжээ. Ингэснээр Г.Гэрэлт-Одыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байгаа юм.

Хамгийн ноцтой нь  Л.Гэрэлт-Одын цагдан хоригдсон 143 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тооцон 2.145.000 төгрөгийн торгох ялыг эдлэх ялаас нь хасан тооцож, үлдэх 4,855,000 /дөрвөн сая найман зуун тавин таван мянга/ төгрөгийн торгох ял оноосон. Өөрөөр хэлбэл долоон саяыг биш 4,855,000 төгрөг улсдаа тушаагаад эрх чөлөөтэй болж байна.

Энэ шударга тогтолцоо мөн эсэхийг уншигч та бүхэн дүгнэх биз ээ...