Өчигдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд зургаан сартай охин гэртэйгээ шатаж нас барсан хэрэг гарлаа. Тодруулбал иргэн Г-ийн гэр шатаж, зургаан сартай охиныг гаргаж чадалгүй өнгөрсөн бөгөөд хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа аж. Тиймээс иргэд гал алдахгүй байхад анхаарч болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.