Алдаж онодог нь хүний амьдрал хойно хоёр нийгмийн золиос болж архинд орж, амьдралаа алдсан хүмүүс манай улсад нэлээд байдаг. Траншейныхан хэмээн нэрлэгдэж нийгмээс тусгаарлагдсан тэдгээр иргэдэд төрөөс хүрэх тусламж үйлчилгээ тэр бүр байдаггүй. Байдаг хэд нь үнэхээр тэдний ирээдүйд хэрэг болж байгаа эсэх нь бас л эргэлзээтэй.

Харин нэг олдсон амьдралаа бусдын төлөө зориулан, хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа “Зөв амьдрах ухаан” байгууллагын тэргүүн Г.Загдааг өнөөдөр мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Анх 2006 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж олон гэр бүлд амар амгалан амьдрах нөхцөлийг бүрдүүлж, тэдний олон арван хүүхдүүд өлсөх даарах зовлонгүй айх айдасгүй амьдарч байна. Төр, засгийн хийж чаддаггүй энэ их үйлсэд бие сэтгэлээ зориулан гэр бүлийн гишүүдийн хамт чин сэтгэлээр зүтгэж буй түүнд талархлаа илэрхийлэх хүмүүс цөөнгүй гэдэгт итгэлтэй байна. Ингээд тэдний үйл ажиллагааг харуулсан гэрэл зургуудаас хүргэе. 

Эх сурвалж: Seen.mn