Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд бухимдал үүсгэсэн нэгэн асуудал нь нийтийн тээврийн автобусны буудал зарлаж буй дуу хоолой юм. 

Олон нийтийн сүлжээгээр зарим иргэд автобусны буудлын хятадаар зарлаж байна хэмээн бухимдалаа илэрхийлэх болжээ. Харин талаар Улаабаатар Смарткарт компаниас мэдээлэл өгсөн байна. 

Манай компанийн зүгээс автобусанд дуу хоолойгоор буудал зарлах системийг Эхомн ХХК-тай хамтран хөгжүүлж байгаа бөгөөд TTS /Text to Speech/ буюу текстийг дуу хоолой болгон унших автомат програмыг хөгжүүлж байгаа юм. Энэ нь зарим тохиолдолд текстийг автоматаар уншиж байгаа учир ойлгомжгүй уншигдах тохиолдол гарч байгаа бөгөөд сайжруулалт хийгдэж байна удахгүй жигдрээд ажиллаад явах болно.
Ямар нэгэн өөр хэлээр ярьсан зүйл байхгүй болно. Энэ нь текстийг автоматаар уншинж буй програмын алдаа бөгөөд удахгүй засагдах болно гадаад хэлээр ярьсан зүйл байхгүй хэмээн тайлбар хийлээ.