Хүүхэд хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл сүүлийн үед олноор гарч, нийгмийг цочирдуулах болсон. Оны эхний 10 сарын байдлаар 1425 хүүхэд гэмт хэргийн хохирогч болж эрүүл мэнд, амь нас, сэтгэлзүйн хохирол амссан байна. Энэ нь өмнөх оныхоос 295-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Хамгийн харамсалтай нь энэ онд гэмт хэргийн улмаас 128 хүүхэд амь насаа алдсан байна. Үүнээс бусдын санаатай аллагад зургаан хүүхэд өртсөн бол эцэг эх, асран хамгаалагчийн дарамтаас болж 45 хүүхэд амиа хорлосон байна. Мөн 621 хүүхэд гэмт хэргийн улмаас эдгэрэх боломжгүйгээр гэмтэж, бэртжээ. Хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг 154 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 23-аар нэмэгдсэн үзүүлэлт аж. Насны хувьд долоо хүртэлх насны 15, 8-13 насны 50, 14-17 насны 89 хүүхэд хүчирхийллийн золиос болсон байна.

 

 

Б.Мөнх 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин