Монголын загварын ертөнцийн хамгийн том наадам болох "Гоёл" наадам 1988 онд анх зохиогдож байсан бол өнөөдөр 30 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Жил бүрийн "Гоёл" наадмын "Топ"-ыг хэн авах нь олон хүний сонирхлыг татдаг билээ. Тэгвэл энэ жилийн наадмын "Топ модель"-оор загвар өмсөгч Т.Халиунаа тодорлоо. Тэрээр 2000 оноос загварын гараагаа эхэлж 17 дахь жилдээ загвар өмсөгчөөр ажиллаж байгаа юм. Наадмын хаалтыг 30 жилийн тэртээ Монголын анхны "Топ модель"-оор шалгарч байсан Э.Одгэрэл хааж отгон топ Т.Халиунаад шагналыг нь гардуулан өглөө.