Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулжээ. Энэ талаар АТГ-аас асуухад мэдээлэл өгсөнгүй. Гэвч зарим албаны эх сурвалж энэ мэдээллийг үгүйсгэхгүй байна.

Харин баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнийг өчигдөр орой саатуулан баривчилсан байна. Н.Золжаргалыг “Чингис бонд”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбоотой хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж.

 

Мөн УИХ-ын гишүүдийн зүгээс түүнийг шалгаж, улсад учруулсан хохирлыг нь төлүүлэх хэрэгтэй хэмээн байнгын хорооны хурлаар удаа дараа хэлж байв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Н.Золжаргалыг 3.7 их наяд төгрөгийг орон сууцны хөтөлбөрт, 1.9 их наяд төгрөгийг Үнэ тогтворжуулах хөтөлбөрт дур мэдэн зарцуулсан гэж мэдэгдэж байсан юм.