Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандорж нарын асуудлаар Сумогийн захирлуудын хурал 13 цагт эхэлсэн боловч яаралтай Ёкозуна Хакүхог дуудуулжээ.

Энэ хуралд Таканохана ояаката, Исэгихама ояаката зэрэг бүх захирлууд хүрэлцэн иржээ. Уг хурлыг нилээд халуухан хурал болох нь хэмээн сумо сонирхогчид үзэж байгаа юм. Өнөөдрийг хүртэл Таканохана ояаката нэг ч хуралд оролцоогүй, ямар ч хэвлэлд өөрийн байр сууриа илэрхийлээгүй учир энэ хурал хэвлэлийнхний анхааралын төвд байгаа аж. Сумогийн захирлуудын хуралд 24 хүн оролцож байгаа бөгөөд яг одоо сумогийн ордны гадаа хэвлэл мэлээллийн 200 гаруй сэтгүүлч сурвалжлагч нар цуглараад байгаа юм. 

Эх сурвалж: Seen.mn