2008 оны "The big losser" шоуны ялагч Сэм Рөүэн хүүгийн гаргасан амжилт одоог хүртэл олон хүмүүст урам зориг хайрласаар байна.

Дунд сургуулийн сурагч байхдаа үргэлж бусдын доог тохуу болж охидтой үерхэх нь битий хэл харилцаж ч чаддаггүй байсан гэх Сэм одоо хэний ч харааг булаахаар сайхан залуу болжээ. Шоунд оролцох үедээ Сэм 151кг жинтэй байсан бол шоуны төгсгөлд 71кг-ыг хасч чаджээ. Тэрээр одоог хүртэл дасгал хийж эрүүл хооллож байгаа бөгөөд өөрийн мөрөөдөл болох гал сөнөөгч мэргэжлээр ажиллаж гал сөнөөгчийн хуанлид хүртэл зургаа авхуулж мөрөөдлийнхөө нэг хэсгийг биелүүлжээ. Үүгээр ч түүний амьдралын гайхалтай мөчүүд дууссангүй. Сэм Рөүэн саяхан найз бүсгүйтэй болж түүнтэйгээ учирсандаа ямар их аз жаргалтай байгаа тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсандаа мэдээлсэн байна. Боломжгүй зүйл гэж байдаггүй баталж хүн болгоны харах өнцгийг өөрчилж чадсан Сэм Рөүэний фото зургуудаас хүргэе. 

Эх сурвалж: Seen.mn