Сошиал ертөнц хүчтэй болсон өнөө цагт зарим нэгэн охидын мөрөөдлийг бодит болгожээ. Сошиалд Асашёорюү Д.Дагвадорж аваргад дурласан охин өөрийн сонирхолтой мөрөөдлийг хуваалцсан нь аваргын чихэнд хүрчээ. Тэрээр "Дүүгийн нэр билээ Олон жил шар махтай нь хатаасандаа хүлцэл өчөөд "Никитон"-ы Баачка чамд зориулж дуу дуулж өгнө мөн Монголын хамгийн том студи чи бид хоёрын зургийг дарж өгөх болно" гэжээ. Харин охин Аса аваргатай нэг өдөр болзоонд явах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Сошиал ертөнц хэтэрхий хөгжих нэг талаар сул талтай ч зарим нэгэн хүнд нь мөрөөдлөө биелүүлэх боломжийг бий болгожээ. 

"Та нар тэгвэл Аса аваргатай гэрлэнэ гэж бүхэл бүтэн 10 жил мөрөөдөж үзээ юу? Жаахан байхдаа эмээтэйгээ сумо үзээд аваргыг уначихвал уйлдаг хүүхэд байлаа. Тэгээд олон ч жил гэрлэнэ гэж бодож явдаг байлаа шд хахаха. Одоо бол тийм зүйл боддоггүй ээ. Зүгээр л мундаг хүн шиг санагддаг. Тэгээд сууна гэж бодож явдаг байхад аваргын хурим үндэсний телевизээр гараад үхтлээ уйлж билээ. Одоо бодоход хүүхдийн гэнэн мөрөөдөл байсан юм шиг байна лээ. Нэг ч удаа уулзаж үзээгүй байж уйлж муйлаад алдаг байлаа шд. Нэг хүн хайрын модонд очоод хэнтэй ярих уу гэхээр нь "Аса аваргатай л ярих юмсан" гэж хэлээд санаа алдаж нэг насны онигоонд орж билээ. Тэгээд бас Аса аварга хоёр мөсийг хооронд нь үрж гал гаргадаг гээд нэг нийтлэл маягийн юм яваад байсан тэрийг хүртэл уншихдаа мундаг аврага гээд л инээд алдаад ажлынхандаа уншиж өгч байсан. Хахаха одоо бодоход маш хүнд явдал шүү"   

Эх сурвалж: seen.mn