Сүүлийн үед Японы сумогийн ертөнц тэр дундаа монголчуудын нэр холбогдсон шуугианууд нэлээд гарах боллоо. Японы мэргэжлийн сумогийн ёкозуна Харүмафүжи Бямбадорж нутагт нэгтнээ зодсон хэргээр хэвлэлээр шуугин энэ үйлдлийн улмаас тэрбээр зодог тайлахаа мэдэгдээд байгаа.

Тэгвэл сумогийн их аварга Хакүхо мөн л шуугианы эзэн болжээ. Учир нь тэрбээр өвлийн тойргийн барилдаанд барилдаж буй бөгөөд усанд ороод гарч ирэхдээ өмссөн хувцас нь олны анхаарлыг татаад байна. Тэрбээр ”Mongolian Team" гэсэн бичигтэй цамц өмссөн байсан нь шүүмжлэлд өртөх шалтгаан болжээ.

Энэ талаар Осүми хэмээх сэтгүүлч "Ёкозүна Хакүхо санаатайгаар ийм хувцас өмссөн нь Монгол хүчтэй, Монголын сүмо гэсэнтэй адилхан үг" хэмээн шүүмжилсэн байна.