13 жил архинд донтож хогийн цэг дээр хүртэл амьдарч явсан Монгол залуутай ханилж хоёр өнчин хүүхэд өргөж, гурван хүүхэд төрүүлсэн Ханна хэмээх Америк бүсгүй нөхөр таван хүүхдийнхээ хамтаар хөдөө нутагт амьдарч байна. "Би бараг л үхчихсэн байсан, Махан бие минь л амьд байсан" хэмээн ярих энэ залууг архинаас гаргаж зөв амьдрал руу чиглүүлээд зогсохгүй "Гэрэлт төв"-ийг үүсгэн байгуулж хамтдаа бусад архинд донтсон хүмүүсийн амьдралыг өөрчлөхийн төлөө явж буй энэ эмэгтэйгээр бахархахгүй байх аргагүй. Эмэгтэй хүний нарийн ухаан ямар ч хүнийг өөрчилж болдгийн том жишээ энэ биз ээ. 

Эх сурвалж: Seen.mn