"Авъяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогч А.Отгонбаяр өөрийн гайхалтай авъяасаар энгийн нэгэн барилгачин залуугаас Монгол түмний хайртай хүү болж чадсан билээ. Тус шоуны гуравдугаар байрын шагнал хүртсэн түүнд СУИС-д төлбөргүй сурах, урилга гардуулсан юм. Харин баргил хоолойтой барилгачин залуу маань эх орондоо бус урд хөршид сургуульд сурахыг илүүд үзсэн бололтой. А.Отгонбаяр одоо БНХАУ-д суралцаж байгаа бөгөөд түүний фото зургуудаас хүргэе. 

Эх сурвалж: seen.mn