Өнөөдөр өглөөнөөс "Тэс Петролиум" компани шатахууны үнийг 20 төгрөгөөр нэмжээ. Одоогийн байдлаар бусад шатахуун түгээх компаниуд шатахууны үнийг нэмээгүй байгаа бөгөөд ямар шалтгаанаар нэмсэн нь тодорхойгүй байна.

Шатахууны үнэ нэмэгдэх эсэх асуудлаар албаны тайлбар хийгдээгүй юм. Өнөөдрийн ханшаар "Петровис ХХК" А92 бензин 1640, төгрөг, "Тэс Петролиум"-д 1650 төгрөг, "Содмонгол"-д 1630 төгрөг, "М Ойл" 1620 төгрөгийн ханштай байна. Уг асуудлаар "Тэс Петролиум" компани руу залгаж тодруулах гэсэн ч тоймтой хариулт өгсөнгүй.

www.dnn.mn