Монголын сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэрээ оруулан яваа “SBL хасын хүлгүүд” багийн тамирчин Т.Санчир өөрийн бухимдаж явдаг асуудлын талаар үзэл бодлоо ийнхүү илэрхийлжээ. 

Тэрээр: "Би хамгийн энгийн жишээ хэлэхэд сагсчид бид бөхчүүд дуучид жүжигчидтэй сагс тоглоод байж болохуу? Энэ бол сагсны дэвшил биш сүйрэл болоод байгаа юмаа. Энэ спорт чинь өөрөө үнэ цэнэтэй цэнзуртэй гэдэг байхаа. Тийм байх ёстой биздээ? Би паласд очоод дуулаад байгаатай яг ижил болчоод байна. Дээр нь зүгээр монголчууд хэлдэг муйхараар бүх асуудлыг шийдэхгээд дайраад байх юм. #FIBA гээд энэ том дэлхийн сагсан бөмбөгийн холбооны ажил ингэж явдаг гэж бодоод байдаг юм боловуу? Хойч үе эх орноо гэсэн шудрага үнэн надад өчүүхэн ч харагдахгүй байгаад би үнэхээр харамсаж байна. Энэ бүгдийн цаана эрх ашиг мэдээж байгаа байх тэгэхдээ ядаж сагсаа битгий сөнөөгөөчээ!!!!!! Тамирчидаа битгий талцуулаачээ. Спорт шудрага байх ёстой!!! Би тулга гэдэг хүнээс үнэн үг олж сонсох гэж хичээгээд ч олдохгүйм байна лээ! Сагсан бөмбөгийн холбоо бас ажилаа муу хийж байгаа нь бас үнэн. Тийм болохоор нээлттэй хурал зарлаад. Сагсанд сэтгэлтэй хөгжүүлий гэсэн шудрага зарчимтай хүмүүс байгаал байлгүй тэр хүмүүсийг цуглуулаад. Ерөнхийлөгчөө тэр дундаас сонгоод явбал болох юмшиг санагдаад байгаа юм. Яг өнөөгийн бодит байдал нь миний бодлоор (мсбх )(Мүсбх ) үзэл бодол эрх ашиг бүх талаараа хоорондоо нийцэхгүй. Яагад гэвэл мсбх эрх мэдлээ ашиглаж луйвар хийдэг хүмүүсд сагсны хувь заяааг даатгахгүй гэсэн байр суурьтай. Харин мүсбх бол мсбх холбоог унагааж эрх мэдэлийг ямарч хамаагүй замаар олж авах нь гол зорилго нь. Голд нь тамирчид болон ирээдүйн хойч үе сагсан бөмбөг чинь сүйрлээшдээ. Олон улсад тоглох эрхгүй болчуул дараа нь хэн хариуцлага үүрэх вэ? жич: би хэн нэгний ятгалгаар бичээгүй товчхон миний мэдэж байгаа ойлгож байгаа зүйлсээ бичлээ. Маш олон хүмүүс надаас асууж байна яг юу болоод байгааг хэлээч гэсэн юм шүү"