Төсөөлөх чадвараа ухамсартайгаар ашиглаж чадвал өөрөө өөртөө маш их тус хүргэж болно. Хэрэв ухамсаргүй, автоматаар ашиглавал энэ чадвар тийм их тус болохгүй. Ер нь хүн өөрийн чадвараа ашиглаж байхгүй бол тэр чадвар хүчээ алддаг. Боломжтой бүхий л арга, чадвараа өөрийгөө хөгжүүлэхэд ашигла.

Гурван дасгал хийж эхэл.
Нэгд: Өөрийгөө аз жаргалтай байгаагаар төсөөлж эхэл. Өдөр өнгөрөх бүр улам их аз жаргалтай, сэтгэл хангалуун болж байгаагаар төсөөл. Долоо хоногийн дараа та ямар нэгэн шалтгаангүйгээр аз жаргал мэдэрч эхлэнэ, амьдрал илүү гэрэл гэгээтэй харагдаж эхлэх ёстой. Хэрэв ингэж байвал дасгал амжилттай болж байгаа баталгаа юм. Тэгэхээр өглөө бүр сэрэнгүүтээ өөрийгөө аз жаргалтайгаар төсөөлж эхэл. Төсөөллөө ашигла. Орноосоо маш баяр баясгалантай бос, энэ өдөр нэг л гайхамшигтай зүйл тохиолдох юм шиг. Эерэг, өөдрөг зүйл бод. Гэрэлт, цацар, дуу аял, инээмсэглэ. Энэ өдөр заавал ямар нэгэн үлгэрийн гоё зүйл тохиолдоно. Баталгаатай. Өдрийн турш энэ тухай байнга бод. Долоо хоногийн дараа та харах болно, юу харах вэ гэвэл: та амьдралыг огт өөрөөр харж эхлэнэ, илүү өөдрөг, та гэрэлтэж эхлэнэ, хүмүүс ч энийг харах болно, та аз жаргал цацруулж эхлэх болно.

Хоёрт: орой унтах бүртээ нэг юм төсөөлнө. Нойрсох бүр та диваажинд сэрж байна гэж төсөөл, Бурхан таныг баярлан тэвэрч авч байгаагаар төсөөлсөөр нойрс. Зүгээр төсөөл. Тасралтгүй төсөөлсөөр нойрондоо умба. Ингэж чадвал, таны төсөөлөл, нойр хоёр учирах болно.

Гуравт: Сөрөг зүйл төсөөлөхгүй байхыг хичээ, эерэг зүйлс төсөөлөн бод. Хүчтэй төсөөлөлтэй хүмүүс сөрөг зүйлс төсөөлж болохгүй. Өвдсөн гэж төсөөлөөд байвал, үнэхээр өвдөж эхэлдэг. Хэн нэгэн таньд муу ханддаг гэж төсөөлөөд байвал, тэр үнэхээр танд муу хандаж эхэлдэг. Төсөөллөөр та орчиндоо нөлөөлж болдог.

За ингээд өглөө, өдөр, орой дасгалжаад байж дээ. Нэг юм сануулахад, сөрөг зүйл бодоод хэрэггүй. Хэрэв бодогдвол, тэр дор үтэр түргэн эерэг бодлоор соль. Сөрөг бодолд “үгүй” гэж хэл, эерэг бодолт “тийм” гэж хэл.