"Бридж" Д.Ганхуягийн охин  баячуудын хүүхдүүд хэрхэн хар тамхи, мансууруулах бодис, хэрэглэж архидан согтуурдаг талаар дэлгэрэнгүй бичлэгийг хийж хүргэсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна.

Энэ асуудалд манай хууль хүчнийхэн болоод зарим нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагууд дутагдалтай ажиллаж буй тухай иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тэгвэл олон нийтийн твитер хуудсанд "Хэнтэй ч хэзээч хаалтын гэрээ хийгээгүй Монгол HD TV энэ охины асуудал дээр хаалттай юу?" хэмээн асуусан иргэний асуултанд тус телевизийн  дэд  захирал  Г.Бат-Эрдэнэ "Бид асуудлыг хөндөнө. Гэхдээ сэтгэлийн хөдлөлөөр бус олон талын байр суурийг тэнцвэртэй, судалгаатай сурвалжилж хүргэх болно" гэжээ. 

Эх сурвалж: Seen.mn