Сүүлийн үед бидний хэлдэгээр шар мэдээллийн сэдэв энд тэндгүй цуварч байгаа бололтой. Нийгмийн анхаарлыг татсан мэдээлэл дунд нэг дам яриа сонсогдсон нь “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа нь Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч О.Орхонтой хайр сэтгэлийн холбоо тогтоосон гэх шуум юм. 

Дуучин Анхмаагийн хувьд тэрбээр жүжигчин Билэгжаргалтай оюутан ахуй наснаасаа хайр сэтгэлээр холбогдон хөөрхөн охинтой болсон ч хосууд хоёр тийш болоод нэлээд хугацаа өнгөрчээ. Энэ хооронд экс нөхөр нь нэлээд хэдэн хүүхэнтэй нэр холбогдсон бол Анхмаагийн хувьд өдийг хүртэл ганц бие ээжийн үүргээ биелүүлсээр ирсэн. Харин саяхнаас Худалдаа хөгжлийн банкны захиралтай нэр холбогдон шар хэвлэлээр жиг жуг ярих болж. 

Орхоны хувьд 1975 онд төрсөн банкны салбарын шинэ залуу удирдагч бөгөөд өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийг худалдсан авсан Худалдаа хөгжлийн банкны асуудлаар хэвлэлээр нэлээд гарч олны хараанд өртсөн нэгэн билээ. 

Ямартаа ч үнэн худал нь мэдэгдэхгүй  нэг ийм яриа гарчээ. Тэдний хайр сэтгэлийн холбоо үнэн эсэхийг цаг хугацаа л харуулаад өгөх байх даа.