Улс төр, бизнесийн хүрээнийхний хүүхдүүд хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, бүлэглэн хүчингийн хэрэг үйлддэг гэх дуулианыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхэлсэн талаар өчигдөр мэдээлсэн.

Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь фэйсбүүк хуудсаараа дамжуулан улс төр, бизнесийн хүрээнийхний хүүхдүүд хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн тухай мэдээлэл цацсан юм.

Харин эл хэрэгтэй холбогдуулан Улсын ерөнхий прокурорын газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал “Бичлэгт нэр дурдагдсан хүүхдүүд болон тэдний эцэг эх болох 50-иад хүнээс байцаалт мэдүүлэг авсан. Мөн шалгалтын явцад Г.Номуундарийн ярьсан “Манай дүү хүчиндүүлсэн” хэмээн ярьсан нь худлаа байсан бөгөөд шүүх эмнэлгийн шинжилгээгээр энэ нь тогтоогдсон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” хэмээн ярьсан байна.