Шинэ жилийн баяртай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготойгоор Замын цагдаагийн албанаас автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахыг дэмжих үү гэсэн санал асуулгыг иргэдийн дунд явуулж эхэлжээ.

Хэрвээ иргэд энэ санал асуулгад идэвхтэй оролцож, тэгш сондгойгоор нь явуулахыг дэмжвэл ирэх даваа гаригаас буюу энэ сары 25-наас  эхлэн энэ сарын 31-нийг дуустал дугаарын хязгаарлалт хийх юм байна.