Өмнөд Солонгосын кино жүжигчин Жон Эй Риг манай үзэгч олон “Эхнэрийн урхи” кинонд тоглосон дүрээс гадна олон бүтээлээр нь мэдэх болов уу. Тэрээр дэлхийн өнцөг булан бүрт хүнд хэцүү амьдралыг туулж буй бяцхан хүүхдүүдэд тусалдаг сайхан сэтгэлт нэгэн юм.

Тусламжийн хүрээнд Жон Эй Ри сар бүр 10 сая вон буюу 20 сая төгрөгийг зарцуулдаг байна. Энэ мөнгийг сар бүр өгөхдөө огтхон ч харамсдаггүй хэмээн ярьжээ. Түүний дэмжлэгээр олон Монгол хүүхдүүдийн амьдрал өөрчлөгдөж, тэдэнд сайн сайхан ирээдүйг бэлэглэж яваа билээ.

Жингийн алдагдалтай, хүнд хэцүү амьдралтай хүүхдийг өөрийн мэт халамжилж нулимс унаган залбирдаг тэрээр эгэл даруухан нэгэн учир Монголд олон удаа тусламжийн ажлаар ирсэн ч, чимээ дуулиангүй ирээд буцдаг байжээ.