Нэг хэсэг Гангнам дүүрэгт эгчмэд бүсгүйтэй амьдардаг хэмээн шар хэвлэлүүдээр бичигдэж явсан модель О.Билгүүн өдгөө хувийн бизнесээ өргөжүүлж олон гайхалтай ажлуудыг эх орондоо хэрэгжүүлээд байгаа билээ. Түүнийг чадварлаг загвар өмсөгч, бизнесменээс гадна урлагт чамгүй авъяастай гэдгийг уншигчид маань мэднэ. О.Билгүүн өөрийн найзууд болох Энхболд, Галбадрах, Дамдинцэрэн нартай нэгдэн VR хамтлагийг байгуулж хэд хэдэн дуугаа дүрсжүүлэн цацсан юм. Бүхий л зүйлд эв дүйтэй О.Билгүүнийг "Сайн аав" гэдгийг харин тэр бүр хүмүүс мэддэггүй. Тэгвэл энэ удаад модель Билгүүнийг "Сайн аав"-ын дүрээр онцолж байна. 

Эх сурвалж: Seen.mn