Өчигдөр болсон Японы сумогийн холбооны хурлаас Харумафужигийн зодооны хэргийг зогсоогоогүй гэдэг шалтгаанаар Хакухо болон Какүрюү нарыг шийтгэх шийдвэр гарчээ. 

Шийтгэл нь Какүрюүд бүтэн сарын цалин, Хакуход 1,5 сарын цалинг хасахаар шийджээ. 

Ёкозуна буюу аварга цолтны сарын цалин ойролцоогоор 2,820,000 иен буюу ойролцоогоор 60 сая төгрөгийн цалин авдаг байна. 

Харин тус холбооны Ерөнхийлөгч өөрийгөө удирдлагын хувьд засаглалын алдаа гаргасан, асуудлыг шийдэхэд удаасан гэж үзэн 3 сарын цалингаа бүтнээр буцаан олгохоо мэдэгдээд байгаа юм байна.