Мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү энэ сарын 31-нд Японы интернет “ABEMA TV” телевизийн “Асашёорюүг унагаагаад 10 сая иэн” нэвтрүүлэгт оролцох гэж байгаа билээ.

Асашёорюүг дохёноос түлхэн гаргаж, шагналын мөнгө авахын тулд эхлээд тамирчин биш жирийн таван залуу оролдоно. Харин тэдний дараа гурван VIP өрсөлдөгч гарч ирэх юм.

“ABEMA TV”-гээс зарласан анхны VIP өрсөлдөгч нь Америкийн холимог тулаанч Боб Сапп нэрлэгдээд байсан ч тэрбээр оролцох боломжгүй гэж мэдээлээд байгаа. 
Харин дараагийн өрсөлдөгч нь 2004 оны Афиний олимпийн жүдо бөхийн 90 кг-ийн жингийн мөнгөн медальт, 2005 оны дэлхийн аварга, 2008 оны Азийн аварга Изүми Хироши сонгогджээ.

Аса аваргын хувьд тэрбээр хувийн бэлтгэлээ арслан Азжаргал болон залуу заан Н.Жаргалбаяр нартай хийж байгаа юм