Хошин урлагийн анхдагчуудын нэг МУГЖ Б.Батзаяа өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас шинэ байрны түлхүүр гардан авчээ. 

Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн түүнд байрны түлхүүрийг гардуулан өгсөн байна. Түүнчлэн МУГЖ Н.Ариунболд хамт байлцсан бөгөөд энэхүү баярт мэдээг өөрийн цахим хуудаснаа оруулжээ.  “МУГЖ . Б.Батзаяа ахад маань нийслэлийн засаг даргын тамгын газраас байр бэлэгллээ . /бие чилээрхсэн байгаа ах та хурдан эдгээрэй/ уран бvтээлч дvv нар нь” хэмээн бичжээ.

Б.Батзаяа нь 16 насандаа анх кинонд тоглосноос хойш 44 жил монголын киноны салбарт хөдөлмөрлөжээ