“UBS” телевизийн хөтлөгч  П.Одгэрэл төрийн одон "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаасан баяраа өнөөдөр цахим найзуудтайгаа хуваалцжээ. 

"Төрийнхөө Алтангадас одонг хүндэтгэн хүлээж авлаа. Баяр хүргэсэн хүн бүхэнд баярлалаа" хэмээн тэрбээр сэтгэгдэлээ хуваалцсан байв. 

“UBS” телевизээрээ өнөөг хүртэл овоглож яваа түүнийг “Universe best of songs” наадмын хөтлөгч гэдгээр нь мэддэг хүмүүс тун ч олон.

Нэлээд хэдэн ном гаргахуйц хэмжээний шүлгийн түүвэртэй энэ авьяаслаг бүсгүй сүүлийн үед УГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжавтай хамтарч ажиллах болсноор рок попын ертөнцөд хит дуунууд ар араасаа хөвөрч буй. Тэгвэл хувийн амьдралаа хэдийнэ төвхнүүлж, гэр бүлтэй болсноо олноос нууцалж явсан хөтлөгч бүсгүй сүүлийн жилүүдэд энэ асуудлаа “ил” гаргаж эхэлсэн билээ.