Жүжигчин П.Шүүдэрцэцэгийн хувьд олон хүний анхаарлын төвд байдаг нэгэн. Залуу бүсгүйн хайр дурлалын асуудлыг сонирхох хүн олон бөгөөд өмнө нь "Mixx" хамтлагийн Темпо буюу Болдбаатартай үерхэн найз залуу нь түүнд дуу хүртэл зохион клип хийж байсан ч тэдний харилцаа хоёр тийш болсон. 

Үүнээс хойш ганц бие хэмээн хэсэг явсан залуу бүсгүй "Бид хоёрын болзоо" киноны үеэр Драмын театрын жүжигчин Тодгэрэлтэй хайрын романс үүсгэсэн гэх яриа байсан ч үүнийгээ нууцалсаар жил гаран хугацаа өнгөрчээ. Тэгвэл тэрбээр нууцалсан хайраа хуучин оноо үдэх үеэр ил болгон өөрийн инстаграмм хуудаснаа зургаа байршуулсан байна.

Ингэснээр түүний хайр дурлалын нууцлаг эзэн ил болжээ.