Ebarimt-д анхаараач ТАТВАРЫНХААН!!!
2018/01/02
Иргэн, аж ахуйн нэгжүүд худалдан авалтын 2-20 хувийг буцааж авдаг болоод бид гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Гэвч энэ ажлыг Монгол улсын хөрсөнд бууж өгөхгүй байна. Энэ нь Татварын Ерөнхий газар ажлаа маш муу хийж байгаатай шууд холбоотой юм. Үүнийг жишээ баримттайгаар хүргэе.
1. Өнөөдөр 2017.01.02-ны өдөр. Энэ өдөр бүртгүүлсэн баримт хаашаа ч юм алга болов. Арга ч үгүй биз. Төрийн албан хаагчид маань 2016, 2017 оны функцийг суулгасан хэрнээ 2018 оны функцийг ebarimt аппликэшнд байрлуулаагүй юм. Баримтыг уншуулахад амжилттай бүртгэгдлээ гэсэн ч хүлээгдэж байна гэсэн бичиг үсэг гарч ирсэнгүй. Улмаар дахин бүртгүүлэхэд энэ баримт бүртгэгдсэн гэж байгаа.
2. Татварын ерөнхий газраас ebarimt-ийн хэрэгжилтэд тэр бүр анхаардаггүй нь ажиглагдаж байна. Тухайлбал, иргэд зах худалдааны төвийг хямд гэж сонгон үйчлүүлж байгаа. Гэвч томоохон зах худалдааны төвүүд баримт хэвлэж өгдөггүй. Энэ талаар татварын газрын 1800-1288 /энгийн утасны тарифтай/ утсанд мэдээллэхэд мэдээлэл хүлээн авлаа гэдэг боловч ямар нэгэн арга хэмжээ өнөөдрийг хүртэл аваагүй байна. Уг нь энэ асуудалд харьяа татварын албаны татварынхан анхаарч ажиллах ёстой. Гэвч томоохон зах, худалдааны төвүүд баримт хэвлэхгүй хэвээрээ л байна. Мөн тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн зарж байгаа дэлгүүрүүд манайх баримт өгдөггүй хэмээн худалдагч нар нь ярвайж байх жишээтэй.
3. Мөн интернетээр худалдаа хийсэн тохиолдолд ААН-үүд хэзээ ч ebarimt мессеж болон имэйлээр баримт явуулдаггүй. Явуулсан түүх ч бараг байхгүй биз.
4. Мөн сугалаанд оролцох эрхтэй ч НӨАТ-ын мөнгө ордоггүй. Гэтэл үүнийг татварын газраас НӨАТ суутган төлөгч худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжээр үйлчлүүлсэн төлбөрийн баримтыг бүртгүүлэхэд НӨАТ-ын 20 хүртэл хувийн урамшуулал бодогдох ба НӨАТ суутган төлөгч биш байгууллагаар үйлчлүүлсэн төлбөрийн баримтанд урамшуулал бодогдохгүй зөвхөн сугалаанд оролцоно гэж тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл та бид хохироод үлдэж байгаа юм. Үүнд татварын газар шийдэл олоогүй байгаа нь гайхалтай залхуурсны тод жишээ юм.
5. Онгоц, вагоны тасалбар авахад ибаримт өгдөггүй. Гэтэл тухайн байгууллагууд ebarimt өгөхгүй байх хуулийн зохицуулалттай гэх. Хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой байтал ийм шударга бус байгаа нь хэсэг бүлэг хүмүүсийг бизнесийг илт дэмжиж байгаа хэрэг юм.
6. Гадаадаас сайт, аппликэшн нэвтэрдэггүй.
7. Үүний зэрэгцээ ААН-үүд илгээгүй гэсэн баримт ихээр гардаг. Ийм тохиолдолд гр утаснаас бус компьютероос ороод сар сараар нь шүүгээд ААН илгээгээгүй баримтыг устгаад, ахин сугалааны дугаар, ДДТД, үнийн дүнгийн хамт бүртгүүлэх юм байна. Мөн үнийн дүн зөрүүтэй баримтын ДДТД-г оруулах ёстой аж. Харин таньд очиж байгаа хэвлэмэл баримтыг гээсэн бол дээр дурьдсан шиг засах боломжгүй байдаг. Ядаж энэ мэдээллийн татварын газрынхан иргэн бүр мэдэж байхаар өгөөгүй.
Уг нь энэ бүхнийг ганцхан сарын аян өрнүүлээд шийдэж болохоор... Гэтэл дарга нь сэтгэхгүй байгаа юм уу? Эсвэл ажилчид нь сэтгэхгүй байгаа юм уу алдаа мадаг доголдлыг шийдэж чадахгүй арчаагүй газар байх...
Togoo · 2018/01/02
Энэ НӨАТ-н баримт өгдөг болсон нь улс болоод хувь хүнд олон талын ашигтай. Харин хамрах хүрээг нь тэлж бүх худалдан авалтыг хамруулах нь чухал. Татварын албаныхан эхлүүлсэн энэ ажлаа улам хөгжүүлэхэд хойрго байгаа гэж хэлмээр байна. Ялангуяа программаа үргэлж сайжруулж ашиглагч нарт илүү ойлгомжтой болгохыг хичээх хэрэгтэй. Хүний хэлсэн саналд тун хойрго юм билээ, ТА. Ер нь сугалааны 8 орон таарвал том хожил байхаас хойш Супер азтанг больж жижиг хонжворын мөнгийг нэмбэл ямар вэ? 8 орон нь таарсан сугалаа Супер азтанаар шалгарвал яанаа.
Ганбаатар · 2018/01/02
би л лав 2 жил болоход нэг ч сугалаанд хожиж үзээгүй шал худлаа юм байна лээ сугалаагаа цаашид болимоор юм
Ганбаатар · 2018/01/02
өргөн хэрэглээний бараа гурил будаа мах ногоо арай хямд гээд авдаг НӨАТ-баримт өгдөггүй хамгийн их мөнгө энэнд явдаг штээ
Зочин · 2018/01/02
жинхэнээсээ сугалаа байдаг гэж хүмүүс итгээд байх юм. хэзээ жирийн иргэд сугалаанд өндөр дүнтэй мөнгө хожихгүй.
Зочин · 2018/01/02
Одоо бүр бүртгүүлсэн баримтын буцаан олголтын дүн орхоо больсон,орой нь орсон ч өглөө нь буцаад хасагдчихдаг тохиолдол нэг бус улаа гарч байна.Сугалаа гэж балайрч байхаар буцаан олголтынхоо дүнг нэмэгдүүлэх хэрэгтэй.Тэгвэл бүх хүмүүст тэгш хүртээмжтэй баймаар юм

shudarga baildaa · 2018/01/02
it injeneriin ger bul hojij bn gesen MONGOLD shudarga amidrah gej bnuu
ану · 2018/01/02
2018-01-01 нд шүү
ану · 2018/01/02
2017-01-01 нд бүртгүүлсэн баримт алга болчихлоо
Сумьяа · 2018/01/02
татварын мөнгийг хэдхэн хүнд хувааж байхаар 100000-500000 саяын сугалааг л өгөх хэрэгтэй түүнээс 5000000000 бол арай хэтэрхий туйлширсан асуудал. НӨАТ-ын буцаан олгох мөнгөө нэмэх хэрэгтэй ют шиг санагдана. Уг нь нөат буцаан авахад хүний амьдралд бага ч гэсэн хэрэг болдог юм.
Erguu ymuu haashaa ym · 2018/01/02
Chi ashig olj l bgaa bol tatvaraa uguh estoi tegjbj shudarga biz dee. Chini erh ashgiin tuluu busad n hohiroh uu
Зочин · 2018/01/02
Yu ch bicheed bgaan Buh baiguullagiig NUAT tulugch bolgoh geed bgamuu Yamar ch biznes hiij uzeegui l hun shig bna hudlaa shuumjlel hiihees hetrehgui Ovoo yum bichsiim boluu geed orson chini hugiin yum bichjee
Zochin · 2018/01/02
Zuitei..shine on garlaa ene asuudlliig shalgaj nygtalmar bn.....
Zochin · 2018/01/02
Яг үнэн
Бтлд · 2018/01/02
ЗӨВ БАЙНА