Батсүхийн Эрдэнэтуяа хэмээх бүсгүй Холливудын алдарт жүжигчний гэргий болж Америк улсыг зориод хориод жил болжээ. Түүний бичсэн шүлгийг санамсаргүй тохиолдлоор олж уншаад олзуурхав. Залууст сургамжтай, гэгээрсэн, амьдрал үзэж нүд тайлсан хүний үнэн Эрдэнэтуяагийн шүлгээс үнэртэж байна.

Монголоо санадаг бүр сэтгэл зовинож явдаг нь түүний бичвэрээс мэдрэгдэнэ… онгод гэхээсээ илүү ухаарлын гэгээ, монгол үгсийн сан арвин бүсгүй юм.