Барилгын салбарт тасралтгүй 15 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа Үндэсний бүтээн байгуулагч, Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ‘’Эко констракшн’’компанийн хамт олон шинэ жилээ ёслол төгөлдөр тэмдэглэж, улиран одож буй 2017 оныхоо ажлыг дүгнэж, идэвх чармайлттай ажилласанбарилгачид, инженер техникийн ажилтнуудаа шагнаж урамшуулав.


 

Монгол Улсын нийгэм эдийн засаг, бүтээн байгуулалтанд тус компаний оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж зарим ажилтнуудад төр засгийн одон медаль гардуулсан юм. Захиргаа, хүний нөөцийн дэд захирал П.Мөнхцэцэг, Барилгын хяналтын инженер Ш.Цэцэг нарыг Алтан гадас одонгоор, инженер А.Лхагвасүрэн, Б.Төгсбаатар нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаснаас гадна нэр бүхий 7 хүнд Барилга хот байгуулалтын яамны жуух бичиг, Тэргүүний барилгачин хүндэт тэмдгээр тус тус шагнав. Мөн засал чимэглэлчин Б.Соёлмаа, арматурчин Г.Анхбаяр нарт тус бүр нэг өрөө байр, мужаан Ц.Рэгзэнбат, операторчин С.Мөнхбат, кранчин Ж.Энхбаатар, арматурчин Т.Буянбаатар нарт байрны урьдчилгаа болох 40-50 сая төгрөгөөр тус тус шагнаж урамшуулсан байна.

 

 

 

Улиран одож буй 2017 онд гаргасануйгагүй чармайлт бүхэн амжилт дагуулж, учирсан хүндрэл  бэрхшээл  бүхэн өнөөдрийн амжилт бүтээлийг нь  хөглөж, хуучин  ондоо нэг ч ажлын байрыг цомхотголгүйгээр, харинажлын байрыг нэмж,  600 гаруй ажилтан, ажилчдынхаа хамтаар шинэ оныг угтан золгож, тэднийхээ  хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр шимээр улс орныхоо өмнө хүлээсэн эрх үүргээ нэр төртэйгээр биелүүлснийг төр засаг үнэлж, Засгийн газар, МҮХАҮТанхимын хамтран зохион байгуулдаг 2017 оны Шилдэг ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр  шалгарсан амжилтаар шинэ оноо угтаж байна.

Нийт 600 гаруй үндсэн ажилтан, 150 гаруй туслан гүйцэтгэгч байгууллага, компаниудтай тогтмол хамтран ажилладаг бөгөөд жил бүр 100-150 залуусыг сургалтын төвдөө үнэ төлбөргүй сурган, мэргэшүүлж, тогтвортой ажлын байр, тогтмол орлоготой иргэдийг бий болгож улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулсаар иржээ.Мөн Франц, Япон архитектор, Герман инженер, мэргэжилтнүүдийг урьж ур чадвараа солилцон, дэлхийд чанар, нэр хүндээрээ тэргүүлэгч Герман, Испани, Америк, Солонгос зэрэг улсын орчин үеийн шилдэг технологи бүхий тоноглол, бүтээгдэхүүнүүдийг барилгын салбарт нэвтрүүлэн, бүтээн байгуултандаа ашиглаж байгаа юм.

Тус компани  байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн хариуцлагаа эрхэмлэн, жил бүр нийслэлийн дүүргүүдийн сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэг, эмнэлэг, сувилал зэрэг эрүүл мэнд болон боловсролын салбарын байгууллагууд руу чиглэсэн засвар, тохижилт хийх, хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангах зэрэг ажлуудыг тогтмол хийсээр ирсэн төдийгүй ирэх онд хийхээр төлөвлсөн олон ажлууд байгааг компанийн удирдлагууд онцолж байв. 2017 оны зун улсын хэмжээнд нийт 14 газарт их хэмжээний ой хээрхийн түймэр асаж, Монгол орны байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учраад байсан хүнд үед  “Эко констракшн” ХХК-ийн нийт 1000 гаруй ажилтнууд, хамт олон нэгдэж 25 сая төгрөгийг түймрийн голомтод галыг унтраахаар ажиллаж буй албан хаагчдад хандивласан билээ.

Үндэсний бүтээн байгуулагч Эко констракшн компаний хамт олны зүгээс хамтран ажилладаг харилцагч байгууллага, нийт үйлчлүүлэгчдээ угтан ирж буй  шинэ оны мэндийг хүргэж, урам зоригтой хөдөлмөрлөж бүтээх үйлст улам  тодсаруул зам мөрийг хүсэн ерөөе.