Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/ 3х3 Дэлхийн шилдэг 10 тамирчнаа албан ёсны www.fiba.basketball сайтаараа дамжуулан Дэлхий нийтэд зарлалаа.

Дэлхийн шилдэг 10 тамирчныг өнгөрөгч 2017 онд үзүүлсэн багийн амжилт болон хувийн амжилтаар нь шалгаруулжээ. Ингээд та бүхэндээ www.fiba.basketball дамжуулан Дэлхий даяар хүргэсэн ФИБА 3х3 Дэлхийн шилдэг 10 тамирчныг танилцуулж байна.

 

1. Душан Домович Булут /Сербийн Үндэсний шигшээ баг, ФИБА 3х3 Мэргэжлийн лигийн Арабын Нэгдсэн Эмират Улсын Novi Sad Al Wahda багийн тоглогч/ Нас: 32

2017 оны амжилтууд: ФИБА 3х3 Дэлхийн аваргын алт, Дэлхийн Их Дуулгын 2 удаагийн аварга

Хувийн амжилт: ФИБА 3х3 Дэлхийн аваргын Бэлэгдлийн шигшээ багт шалгарсан, Прагийн Их Дуулгын Үнэ Цэнэтэй тоглогч

Дэлхийн чансаа: #3

 

2. Богдан Драгович /ФИБА 3х3 Мэргэжлийн лигийн Земун Мастерс багийн тоглогч, Серби Улсын иргэн/

Нас: 32

2017 оны амжилтууд: Их Дуулгын аваргууд оролцдог оны хамгийн нэр хүндтэй тэмцээн Их Дуулга Финалын аварга

Хувийн амжилт: Их Дуулга Финалын Үнэ Цэнэтэй тоглогч

Дэлхийн чансаа: #6

 

3. Энхбатын Дөлгөөн /ФИБА 3х3 Мэргэжлийн лигийн Улаанбаатар Хангарьд, Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тоглогч/ Нас: 25 2017 оны амжилтууд: ФИБА 3х3 Азийн аваргын алт

Хувийн амжилт: ФИБА 3х3 Азийн аваргын Үнэ Цэнэтэй тоглогч

Дэлхийн чансаа: #53 Монгол Улсын тамирчин Э. Дөлгөөнийг www.fiba.basketball сайт ийнхүү тодорхойлжээ.“Э. Дөлгөөн өнгөрөгч улиралд өөрийн эх орноо 3х3-ийн газрын зурагт оруулж чадлаа, мөн түүний үсний засалтыг “ТӨГС” гэж хэмээн онцолжээ. Үргэлжлүүлээд Монгол Улс өмнө нь Олон Улсын сагсан бөмбөгийн тэмцээнүүдээс нэг ч медаль авч үзээгүй байлаа. ФИБА 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 6 фит 3 инчийн /1,90м/ өндөртэй энэ залуу багаа ур чадвараараа манлайлж Монгол Улс ФИБА 3х3 Ази тивийн аваргын алтан медалийг анх удаа авснаар дээрх түүхийг өөрчиллөө. Улмаар Ази тивийн аваргын Үнэ Цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэн. Тэрбээр, Монголын багийнхаа хамтаар /Улаанбаатар/ мэргэжлийн лигийн Их Дуулгад анх удаагаа оролцож Уцуномияд хагас шигшээд шалгарч чадсан” гэжээ.

 

4. Симон Финзгар /Словений Үндэсний шигшээ баг, ФИБА 3х3 Мэргэжлийн лигийн Пиран багийн тоглогч/

Нас: 37 2017 оны амжилтууд: ФИБА 3х3 Европ тивийн аваргын хүрэл медаль, Ченгду Их Дуулгын аварга

Хувийн амжилт: Ченгду Их Дуулгын Үнэ Цэнэтэй Тоглогч, ФИБА 3х3 Европын аваргын Бэлэгдлийн шигшээ багт нэрлэгдсэн. Дэлхийн чансаа: #13

 

5. Жесбер Жобсе /Нидерландын Үндэсний шигшээ баг, ФИБА 3х3 Мэргэжлийн лигийн Амстердам багийн тоглогч/ Нас: 33 2017 оны амжилтууд: ФИБА 3х3 Дэлхийн аваргын мөнгөн медаль. Хувийн амжилт: ФИБА 3х3 Дэлхийн аваргын Бэлэгдлийн шигшээ багт нэрлэгдсэн, Дэлхийн чансаа: #39

 

6. Натан Журкович / Швейцарын Үндэсний шигшээ баг, ФИБА 3х3 Мэргэжлийн лигийн Лузанн багийн тоглогч/ Нас: 22 Дэлхийн чансаа #83

 

7. Карлис Лазманис /Латвийн Үндэсний шигшээ баг, ФИБА 3х3 Мэргэжлийн лигийн РИГА багийн тоглогч/

Нас: 23, 2017 оны амжилтууд: ФИБА 3х3 Европын аваргын алтан медаль, Дэлхийн чансаа: #21

 

8. Дежан Маэстрович /Сербийн Үндэсний шигшээ баг, ФИБА 3х3 Мэргэжлийн лигийн Арабын Нэгдсэн Эмират Улсын Novi Sad Al Wahda багийн тоглогч/ Нас: 29 2017 оны амжилтууд: ФИБА 3х3 Дэлхийн аваргын алтан медаль, Их Дуулгын 3 удаагийн аварга

Хувийн амжилт: ФИБА 3х3 Дэлхийн аваргын Үнэ Цэнэтэй тоглогч, Уцуномия болон Лузанны Их Дуулгын Үнэ Цэнэтэй тоглогч, Дэлхийн чансаа: #1

 

9. Винсент Пийтерс /U18 Бельгийн шигшээ баг/ Нас: 18, 2017 оны амжилтууд: ФИБА 3х3 U18 Дэлхийн аваргын алт, ФИБА 3х3 U18 Европын аварга алт, Хувийн амжилт: ФИБА 3х3 U18 Европын аваргын Үнэ Цэнэтэй тоглогч, ФИБА 3х3 U18 Дэлхийн Аваргын Бэлэгдлийн багийн тоглогч, ФИБА 3х3 U18 Дэлхийн Аваргын Цагирган дээрээс довтлох тэмцээний аварга, Дэлхийн чансаа: 824

 

10. Стефан Стоячич / ФИБА 3х3 Мэргэжлийн лигийн Лиман багийн тоглогч, Серби Улсын иргэн/, Нас: 28

2017 оны амжилтууд: ФИБА 3х3 Дебрецен, Мексикийн Их Дуулгын аварга, Хувийн амжилт: ФИБА 3х3 Дебрецен Их Дуулгын Үнэ Цэнэтэй тоглогч, 2017 оны Их Дуулгын Улирлын Үнэ Цэнэтэй тоглогч, Дэлхийн чансаа: 4

 

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг