Энгэрээ "Алтан гадас" одонгоор мялаалгаад удаагүй байгаа UBS телевизийн хөтлөгч Э.Гантулгыг нэгэн үе Монголын Чань Ву хэмээн нэрийдэж олон ч охид бүсгүйчүүдийн анхаарлыг татаж явсан гэдэг. Гэвч хөтлөгч Гантулга Б.Эрдэнэтуяа гэх бүсгүйг хайртай бүсгүйгээрээ сонгож хамтын амьдралаа эхлүүлсэн ч Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалд түүнийгээ алдсан юм. Стивен Сигал, Эрдэнэтуяа нар одоо ч хамт байгаа гэдгийг уншигчид маань мэдэх биз ээ. Хайртай бүсгүйгээ харийн залууд булаалгасан хөтлөгч Анууш олон жил ганц бие явж олон ч эмэгтэйчүүдтэй нэр холбогдсон ч амьдрал зохиосон нь ховор юм. Харин өдгөө хөтлөгч залуу маань Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга Ц.Баттулгын ганц охин Б.Золжаргалтай хуримаа хийж өнөр өтгөн амьдарч байгаа билээ. 

Эх сурвалж: Seen.mn