Монголд улс төрч болохын тулд зарим нэг нь байгаа бүхнээ дэнчин тавьж, сонгуульд өрсөлддөг. Харин өндөр албан тушаалд гарсны дараа үр хүүхдүүд нь тэдний залгамж халааг авах нь элбэг болсон. 

Сайн эцэг, эхийн нөмөр нөлөөгөөр өндөр боловсрол эзэмшсэн хүүхдүүд улс төрд орж ирсэн жишээ олон. Үүний нэгэн адил Боловсролы яамны сайд Ц.Цогзолмаагийн охин сүүлийн үед радио телевизээр үе үехэн гарах болжээ. 

Боловсролын сайд Ц. Цогзолмаа охиноо хэдийнэ төрийн албанд төрийн албан хаагч болгожээ. Түүний охин С.Баясгалан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд мэргэжилтнээр ажиллаж байна.  Усны дусал мэт ээжтэйгээ адилхан   төрхтэй тэрбээр  сүүлийн үед телевизийн хойморт байсхийгээд харагдах болсон нь олон нийтэд ийм сэтгэгдэл төрүүлэх болов.