Реппер Дөлгөөн өөрийн илүүдэл жиндээ анхаарч гоолиг нэгэн болж чадсан билээ. Түүний сүүлд гаргасан уран бүтээл нь хайрыг үзэн ядсан  "Fuck love"  хэмээх дуу байсан юм. Дөлгөөн "Зэвүүн яриа" нэвтрүүлэгт орж байх үедээ "Нэг залуутай олон жил болсон ч би их зовсондоо, Надад хайртай гэж хэлсэн ч хайргүй байсан" хэмээн ярьсан дуучин маань шинэхэн хайр дурлалтайгаа учраад завгүй яваа бололтой. Тэрээр өөрийн сошиал хуудсанд: "Ирээдүйгээ чамгүйгээр төсөөлж чадахгүй нь... Гэдэг хайр байдаг л юм байна" хэмээгээд өөрийн хайртай залуугийн хамтаар авхуулсан зургаа оруулжээ. Хуурамч хайрыг чамгүй амссан гэх тэрээр энэ удаад жинхэнэ хайртайгаа учирсан бололтой. 

www.Seen.mn