Шатахууны үнийг үндэслэлгүй нэмж, зохиомол хомсдол үүсгээд байгаа нефть  импортлогч ААН-үүдэд ШӨХТГ-аас шалгалт хийж байгаа. Шатахууны үнэ нэмэх эсэх дээр үнийн зөвлөл хуралдаж шийдвэр гаргаагүй байхад нефть импортлогч ААН-үүдийн зохиомол хомсдол үүсгээд байгаа энэ нөхцөл нь хууль бус гэдгийг ШӨХТГ-аас сая мэдэгдсэн. Удаа дараа ийнхүү хомсдол үүсгэсэн шалтгаанаар Магнай трейдийн нефть импортлох тусгай зөвшөөрлийг цуцлах саналаа ШӨХТГ-аас харьяа яаманд хүргүүлээд байна.

Тусгай зөвшөөрөл цуцлах эсэхийг салбарын сайд шийдвэрлэх юм.