УИХ-ын гишүүн О.Баасанхүү оны өмнө намын Их хурлаа Төрийн ордонд зохион байгуулж, намын даргаар сонгогдсон. Улмаар тэрбээр МАХН-ын даргаар сонгогдсоноо бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаад байсан юм. Намын удирдлагатай холбоотой энэ асуудлыг шийдэх хурал нэгдүгээр сарын таванд товлогдсон  ч МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хойшлуулах санал гаргаснаар хурал болоогүй.

Долоо хоногоор хойшилсон шүүх хурал өнөөдөр буюу нэгдүгээр сарын 19-ний болж шүүх хурал болж, МАХН-ын даргаар О.Баасанхүүг бүртгэхээс татгалзлаа.

Ингэснээр МАХН-ын дарга Н.Энхбаяр хэвээр үлдэж байна.