Энэ удаагийн НӨАТ-ын сугалаагаар нэг азтан 100 саяын эзэн боллоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр боллоо. Энэ удаагийн тохиролд 2017 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримт хамрагдсан бөгөөд энэ удаагийн сугалаанд шагналын сан хуучнаараа явагдсан юм. Өөрөөр хэлбэл, шинэ оноос хойш бүртгүүлсэн баримтуудаар сугалаа явуулахад 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ хамаарах юм. 

Энэ удаагийн тохирлоор, 20 мянган төгрөгийн азтан14868, 100 мянган төгрөгийн азтан, 500 мянган төгрөгийн азтан 131, дөрвөн сая төгрөгийн азтан 21, 20 сая төгрөгийн азтан 1, 100 сая төгрөгийн азтан 1 тус тус тодорсныг Татварын ерөнхий газраас мэдээллээ байна.

Харин энэ удаагийн тохирлоор 150 сая төгрөгийн супер азтан тодроогүй байна.