Дэлхийд танигдсан “The Voice of Mongolia” шоу анх удаа Монголд албан ёсоор зохиогдож байна. Нилээдгүй хүлээлт үүсгэсэн тус шоуны эхний дугаар өнгөрөгч бүтэн сайн өдөр цацагдаж олны хүртээл болсон билээ.  Шоуны оролцогчид шүүгчдийг гайхшруулж, сэтгэлд хүртэл дуулсан нь хүлээлт өндөр байсан үзэгчдийн урмыг хугалаагүй юм. Тэгвэл уг шоунд оролцсон С.Идэрмааг энэ удаад онцолж байна. Тэрээр "Зүрхний хилэн" киноны Сүглэгмаагийн дүрээр олонд танил болсон билээ. Жүжигчин бүсгүй маань жүжиглэхээс гадна чамгүй сайн дуучин гэдгээ нэвтрүүлгийн үзэр харуулаад авлаа. Харин түүнийг шоуны шүүгч, дуучин Д.Болд сонгож нэвтрүүлгийн дараа дараагийн дугаарууд дээр хамтран ажиллахаар болсон билээ. “The Voice of Mongolia”-ын авъяаслаг оролцогчдын нэг С.Идэрмаагийн фото зургуудаас сонирхуулъя.

 

Эх сурвалж: Seen.mn