Японы Гунма мужийн төв  Кусацугийн орчимд нэгэн цанын баазад цасан нуранга үүсч нэг хүн сураггүй алга болсон тухай мэдээлсэн байна. Цасан нуранга нь галт уул идэвхжсэнтэй холбоотой байж болзошгүй ажээ.

Цасан нурангаас гурван хүний амийг аварсан талаар Японы хэвлэлүүд мэдээллэж байна. Цасан нуранга галт уулын идэвхижилтээс болсон эсэхийг хэд хэдэн хэмжилт явуулж байж тогтоох болон хэмээн Японы цаг уурын судалгааны агентлагин мэргэжилтэн хэллээ. Үүний улмаас мужийн эрх баригчид иргэдийг түр хугацаанд ууланд авирахгүй байхыг анхааруулсан байна. Цасны нуралтаас болж 15 хүн гэмтэж бэртсэн бөгөөд тэдний дөрөв нь гондола завиар аялж явжээ.