Мэргэжлийн боксын рингэнд “King Tug“ нэрээр тулалдаж буй Монгол Улсын гавьяат тамирчин олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогтийн чансаа шинэчлэгдэж 14 дүгээрт бичигдэж байна. Тэрбээр “Шинэ чансаагаар 14 дүгээрт бичигдлээ.

Улаан шугамнаас дээгүүр оржээ. Баярлалаа “WBC” хэмээн сошиал хуудсаар дамжуулан мэдэгдсэн юм. Н.Төгсцогт нь мэргэжлийн боксын рингэнд  дараалан есөн ялалт байгуулаад байгаа аж. Тун удахгүй арав дахь тулааны тов нь тодрох юм байна. Чансаа өндөртэй тамирчинтай тулалдах болов уу гэж бокс сонирхогчид таамаглаж байна.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин