“Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Бурхан жолооч аав” зэрэг олон гайхалтай дуугаараа олноо танигдаж, ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн дуучин МУСТА Л.Болдбаатар уран бүтээлийн ес дэх бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа ханцуй шамлан оржээ.

Тодруулбал, Цагаан сарын өмнө буюу энэ сарын 20-нд Монгол бөхийн өргөөнд “Морин жилийн хийморь” хэмээх нэртэй тоглолтоо эгшиглүүлэх гэж байна Түүний хувьд монголын их үндэсний баяр болох Цагаан сарын өмнө тоглолтоо хийж байгаа төдийгүй хийморь далласан "Хөх усан" морин жил гарч байгааг ихэд бэлэгшээж байгаагаараа онцлог гэнэ. Ард түмний хайртай дуучин маань тоглолтынхоо талаар “Ард түмний сэтгэлд хоногшсон шилдэг дуунуудаараа ая барих болно” хэмээжээ.

 

1555486_204574643065497_1385101749_n

1555486_204574646398830_916907975_n

1555486_204574649732163_339231947_n

1555486_204574653065496_1849846370_n