Энэтхэгт настай эмэгтэйг өдрийн цагаар буудан хороосон цочирдом хэрэг гарчээ. 60 настай эмэгтэй гэрийнхээ гадна байхад гурван залуу ирж түүнийг 10 удаа буудан хороожээ. 

2016 онд хохирогч эмэгтэйн нөхөр газрын маргаантай асуудлаар мөн амиа алдаж байжээ. Энэ хэрэгт гэрчээр татан шүүх хуралд хүүгийн хамт дуудагдсан түүнийг хурал болохоос хоёр хоногийн өмнө ийнхүү амийг нь хороосон байна. Түүний хүүг мөн машиндаа амиа алдсан байдалтай олжээ. Энэ хэрэг Энэтхэгчүүдийг ихээхэн цочирдолд оруулжээ.