Авто машин ачилтын компанийн ажилтан машин дотроо унтаж байсан жолоочийг анзааралгүй машиныг нь ачин журмын хашаанд хонуулснаас болж нэг иргэн хөлдөж амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн газар бүртгэгдэн энэхүү хэргийг шалгаж байгаа аж. 

Тодруулбал Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах журмын хашаанд ачигдаж ирсэн автомашин дотор нэг иргэн хөлдөж нас барсан байна гэх дуудлага иржээ. Тухайн иргэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас автомашин дотроо унтаж байсан байж магадгүй гэдгийг эх сурвалж онцолж байна.