Агаарын бохирдол хоолойд хутга тулгасан мэт асуудал болоод байна.  Утааны эсрэг ээж аавууд өнгөрсөн хугацаанд нэлээд хэдэн удаа тэмцэл өрнүүллээ. Иргэд ч өөр өөрийнхөө хэмжээнд дуу хоолойгоо хүргэсээр байгаа.   Гэсэн ч үр дүн тийм ч сайн байсангүй. 

 Харин өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлын элч хэмээн өргөмжлөлтэй уран бүтээлч маань нэг ч удаа дуу хоолойгоо хүргэсэнгүй. НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгээс хамтран Төрийн соёрхолт дуучин Д.Болд НҮБ-ын Хүүхдийн сангийн агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгосон байдаг.  Дуучин Д.Болд  цаашид агаарын бохирдлын эсрэг дуу хоолойгоо өргөж, өөрийнх нь адил олон мянган эцэг эхчүүдийн төлөөлөл болно гэдгээ тухайн үед хэлж байлаа.  Гэсэн ч нэг ч удаа утаа гэж дуугарсангүй утааны улирал дуусч байх шиг байна. Тэр хаана явдаг бол.

Эх сурвалж:www.polit.mn