Өнөөдөр "Ардчилсан нам"-аас бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалыг сүр дуулиантайгаар хийсэн билээ.

Уг жагсаалд орон нутаг, нийслэлийг хамарсан нийтдээ 15,000 гаруй иргэд ирж дуу хоолойгоо нэгтгэсэн хэмээн тус намаас мэдээлжээ. Өглөөний 11 цагт жагсаал эхлэхтэй холбогдуулан төрийн ордон орчмын замын хөдөлгөөнийг хязгаарласан нь энгийн өдрүүдэд ч ачаалалтай байдаг төв замын ачааллыг улам нэмсэн юм. 15.000 хүн цугласан гэх уг жагсаалд автобус автобусаар нь хүн зөөх нь сонирхолтой. Тэгвэл анонс, хөгжим аппартураа ачсан машинуудын нэг хэргээ бүтээгээд буцахдаа зүгээр ч үгүй осол гаргаад амжсан байна. 

Ямартай ч сүр дуулиантайгаар эхэлж сүр дуулиантайгаар төгссөн Ардчилсан намын жагсаал үр дүнгээ авчирах үгүйг харах л үлдлээ. 

Эх сурвалж: Seen.mn