22 настай Эли Диагхилев гэх казахстан эр "Miss Virtual Kazakhstan" тэмцээний финалын шалгаруулалтанд тэнцэн олон хүнийг гайхшаруулжээ.

Охид бүсгүйчүүд өөрийн нүүр будалтай, чамин хувцасласан зургаа илгээн тус тэмцээнд өрсөлдсөн байна. Харин тэдэнтэй эрэгтэй хүн өрсөлдөж байгааг эхэндээ хэн ч мэдээгүй аж. 

"Миний хувьд сайхан эмэгтэй гэдэг асуудлаар найз нөхдийн дунд тэс өөр ухагдахуунтай хүн байсан тиймээс би энэ тэмцээнд зүсээ хувирган оролцохоор шийдсэн. Эхээс заяасан төрөлхийн гоо сайхныг би илүүд үздэг. Одоогийн охид бүгд нэгэн хэвийн загвар, өнгө төрхтэй. Шинэ мода гарвал тэрийг л дуурайдаг. Ингэвэл гоё харагддаг гэж боддог байх. Харин би бол тэгж боддоггүй" хэмээн Эли ярьжээ. 

Шүүгчдийг ч хуурч хуурамч нэрээр уралдааны финалд шалгарсан эрийг тэмцээнээс хассан бөгөөд оронд нь дараагийн хүнийг нь өрсөлдүүлсэн байна.