БСШУС-ын сайдын тушаалаар ерөнхий боловсролын сурагчдын гуравдугаар улирлын амралтын хуваарьт өөрчлөлт оржээ.

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн эхэнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гуравдугаар улиралд ирэх сарын 23-наас дөрөвдүгээр сарын 05-ны хооронд амраах хуваарь гарсан. Гэвч БСШУС-ын сайд өнөөдөр тушаал гаргаж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн амралтыг ирэх сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 01 хүртэл амраах болжээ. Харин аймаг, сум, багийн сургуулиудыг ирэх сарын 26-наас дөрөвдүгээр сарын 08 хүртэл амраах юм.

Түүнчлэн хичээлийн зуны амралтын хуваарьт ч өөрчлөлт оруулсан байна. Өмнө нь хичээлийн зуны амралтыг тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 08-нд эхлүүлэхээр батлаад байсан юм. Харин шинэчилсэн тушаалаар бүх сургуулийн 1-2 дугаар ангийн сурагч зургадугаар сарын 01-нээс, 3-5 дугаар ангийнханыг зургадугаар сарын 08-наас амрах юм. Мөн 6-12 дугаар ангийн сурагчдыг зургадугаар сарын 15-наас амраах аж.