Би 3 хүүхэд нөхрийн хамт амьдардаг. 40 дөнгөж гараад л явжийна даа бид чацуу. Нөхөр 4, 5 жилийн өмнө намайг араар минь тавьж байсаан. Эмэгтэй нь надруу залгаж би мэдэж байсан тэр үед анхны удаа юмдаа гээд гол нь 3 хүүхдээ бодсондоо уучилж байсан.

Харин мань хүн надаас айхтар уучлалт ч гуйгаагүй гээд боддоо. 2 дахь гэсэн зүйл байхгүй шүү гэж анхааруулчихлаа гэж бодоод хардаж сэрдсэнгүй л явлаа.

Гэтэл одоо дахин намайг хуурч эхэлсэн байна. Ер нь хүнд зөн совин байдаг бололтой шүү. Хүний дотоод ертөнц хувийн зүйлсэд нь оролцох соёлгүй ч ороод мэдэж яагаад болку гэж эсвэл тэгээд доромжлуулаад явах ёстоймуу мэдкү юмдаа. Өмнөх дээр ч гэсэн сэжиг төрөөд яахоо чатыг нь шалгасан юмаа тэгсэн өө миний төсөөлж ч байгаагүйгээр хүүхнүүд руу хандарч шалиг үгс илгээдэг байсан.

Энэ удаад бас л нэг л совин татсан фб-г нь ухаад үзчихвээ тэгсэн бас нэг хүүхэнтэй гүй ээ чухам хайраа хөөрхөнөө гээд 2 биендээ зүрх үнсэлт болсон бас утсыг нь үзтэл баахан залгаастай байдгиин байна. Тэгээд л хэллээ арай л доромжлоод байгаам бишүү би урьд нь нэг удаад хүүхдүүдээ бодож уучилсаан 2 дах удаа би уучлахгүй ээ чи явдаа чамд ч хэцүү байгаа биз өөр хүн мөрөөдөөд намайг харж суух сайхан биш байх гэрээс минь зайлаад өг энэ 7 хоногтоо нүүдэл суудлаа шийдээрэй л гэсэн. Битгий тэнэгт тийм юм байхгүй гэжийнэ (өмнө ч бас тэгж хэлж л байсан).

Тэгээд хүний урманд уучлалт гуйх нь бүү хэл хонож өнжиж архидаад ирснээ өнөөдөр нөгөөхтэйгөө дахиад чатлаад байгаа газар нь очлоо гэж бичээд гараад явлаа шөнийн 2 болж байхад алга л байна. Минии шийдэл салах дээр л тогтоод байж байна даа. Одоо би та бүхэнд өөрсдийгөө хальтхан тодорхойлоё үүнийг харж байж л зөвлөгөө өгөх байх гэж бодлооо.

Нөхриин хувьд ажил хийдэггүй, тогтмол орлогогүй, хүүхдүүддээ халамж муу сургууль цэцэрлэгээс авах өгөх гэх мэт. Гэрийн ажилд муу хоол хийх эр хүний янзлах ойр зуурын ажил 00, согтуу ирэхээрээ шууд унтахгүй далжигнана, ганц авах юм нь надад гар хүрч зодохгүй л юмдаа. Миний хувьд эхнэр хүний үүргээ сайн гүйцэтгэнэ нэг гэм нь сексийн дуршил бага байхдаа энэ л миний алдаа байвал байх байхдаа л гэж бодох юм. Ийм тохиолдолд салсан нь дээр байгааз дээ хүмүүсээ зөвлөгөө өгөөч…

cekc.mn