Би 30 хүрэх гэж байгаа, нөхөр маань бас адил. Сүүлийн 1 жил орчим ү бидний хооронд амьд харилцаа гэж алга, чин сэтгэлийн яриа хөөрөө огт хийхгүй, ирээдүйгээ төлөвлөж огт ярихгүй юмаа.

Өглөө гараал орой, тэгээл унтана, босно ажилдаа явна хооллоно. Уг нь нэг хүүхэдтэй, би л дотроо янз янзын хувилбараар боддог, энэ тухай ярихгүй болохоор нь би огт хамаагүй хүн юм шиг л санагдах юм. Хажуудаа хань ижилтэй байж байнга л ганцаардахын, хэтэрхий дуугай хүн юмуу эсвэл би хэтэрхий их хайр халамж хүсээд байаа юм уу мэдэх юм алга.

Ингэж байхаар салсан дээр ч юм шиг санагдах боллоо, эсвэл амьдралд нэг ийм үе байдаг юмуу. Яг одоогоор бол би л түрүүлж юм бичвэл бичнэ, үгүй бол тэгээд л байхгүй, би л чи яаж байна, бие нь яаж байна гэж харилцаа үүсгэх гэж оролддог. Ажлаа тараал хариал хүлээж байна, оройтохдоо нэг ч залгахүй, би залгавал л авна, өөрөө түрүүлж хэзээ ч ярихгүй, надад анхаарал халамж тавидаггүй, миний яах нь энэ хүнд огт хамаагүй мэт л байдаг. Энэ бүх байдлаас би үнэхээр залхаад байна, энэ харилцаа хэвийн үү, өөртөө хайргүй хүнтэйгээ би байгаад байна уу?

cekc.mn